Төрийн сүлд
Монгол ард түмэн хэзээнээс төрийн сүлдийг дээдлэн хүндэлж ирсэн эрхэм заншилтай. Төрийн сүлд бол улс гүрнийг төлөөлсөн гүн утгатай хэмээн үздэгээс тийнхүү дээдэлдэг болжээ.Аливаа улсын сулд тэмдэг нь тухайн улс гүрний түүхэн хөгжил, үндэсний онцлог, газар орны баялаг зэргийг илэрхийлдэг юм.
Монгол газар эртнээс тогтнож ирсэн олон улс гүрэн өөр өөрийн сүлд тугийг бүтээж ирсэн байна.
Монгол нутагт 2000 жилийн тэртээ анхны төр улсыг байгуулсан Хүннүчүүд Нар,Сар, Гал, Буга гөрөөсний дүрстэй туг сүлд хэрэглэж байжээ.Энэ бол Монголчуудын хамгийн эртний төрийн сүлд юм.
Монголчууд уг сүлд тугийг уламжлан 13 зууны үед Тонголын нэгдсэн тулгуур төр мандахад залгамжлан хэрэглэжээ. Монгол хэлнээ сүлд гэдэг нь сүр, жавхлан,хүчийн чадал амин гол гэсэн утагтай үг юм.
Монголын төрийн уламжлалт сүлд тугийг Ялгуух сүлд гэх бөгөөд тэр нь цагаан,хар, алаг гэсэн ялгавартай байжээ.
Цагаан сүлд хэмээгч нь цагаан адууны дэл сүүлээр манжилага хийсэн хялгасан туг юм.
Энэ нь голдоо нэг том сүлд бөгөөд түүнийг тойруулсан найман бага тунаас бүрэлддэг тул Есөн Хөлт Цагаан сүлд гэж нэрлэх болсон байна.Туг сүлдний дээр нь оройдоо алтан шаргал төмрөөр урласан галтай гурван үзүүрт ган сэрээтэй. түүний доорх дүүрэг царнаас доош нь цагаан хялгасан гөхлийг наян нэгэн нүхнээс нарийхан зүссэн ямааны арьсан сураар бэхэлсэн байдаг. Гол сүлдийг тойруулсан Найман дагалт сүлдийг нь Элч сүлд гэдэг.
Эртний Монгол төрийн ёсонд Есөн цагаан сүлдээ босгож эзэн хааныг ширээнд нь залгадаг заншилтай байв.
Цагаан сүлдийн оройн гурван дөлт гал хийгээд нар, сар нь мөнхжингийн утагтай юм.
Чингис болон Цагаадай хааны цагаан сүлд эдүүгээ Улаанбаатар хот дахь Улсын төв музейд хадгалагдаж байна.
Мөн эртний Монголын цэргийн сүлд нь дөрвөн хөлт Хар сүлд гэж байв.Уг сүлдийг цэрэг дайны явдалд хэрэглэх учир дайсныг айлгах догшин зүс болох хар өнгийн хялгасаар хийжээ. Хар сүлдний орой нь жадны хэлбэртэй, нэг тохой шахам урт, хоёр талдаа иртэй, голоороо зузаан, дороо онгитой төмөр юм.
Хар сүлдийг чулуун мэлхий дээр суурилуудаг юм.
No comments:
Post a Comment