Saturday, November 3, 2012
amanguliin.blogger.com
МОНГОЛЫН ХАМГИЙН ХАМГИЙН
1.Манай орны ой хөвчийн моддын дотроос хамгийн өндөр мод ямар нэртэй вэ ?
Монгол орны хамгийн өндөр мод нь ЖОДОО юм. Энэ нь үнэхээр ойн чимэг, гоо үзэсгэлэн бүрдсэн мөнх ногоон шилмүүст мод бөгөөд Сэлэнгэ аймагийн Ерөө, Бугантын хөвч тайгад элбэг ургадаг.
Жодоо модны мөчрөөс Эфирийн тос ялгаруулаж авдаг юм.
Манайд ургадаг Сибирь Жодоо нь өндрөөрөө 24 - 26 м, цээжийн өндөр дэх ишний бүдүүн нь 40 - 42 см болно.Тохиромжтой нөхцөлд 37 - 38м өндөр, 60 - 80см хүртэл бүдүүн байх нь элбэг.
Жодоо мод нь 300 орчим жилийн настай бөгөөд 40 - 50 наснаас эхэлэн 200 нас хүрсэн хойноо ч үрээ өгсөөр байдаг юм.
2.Монгол оронд байдаг хамгийн том амьтан юу вэ?
Манай орны ойн туурайтан болох зэрлэг хөхтөний дотор хамгийн том нь Баавгай гэж зарим хүн бодож магадгүй. Гэхдээ хамгийн том нь Хандгай юм.
Биеийн урт 220 - 300см
Сэрвээний өндөр 170 - 230 см
Амьдын жил 300 - 500 кг байдаг.
Түүний хөл урт, хүзүү богино, толгой нь том, эрүүн дороосоо унжсан сахалтай юм. Ихэвчлэн Хөвсгөл нутагт тухайлбал Рэнчинлхүмбэ, Улаан - Уул, Цагаан Үүр Чандмань өндөр сумын нутагт тархсан юм.
Хандгай усанд сэлэхдээ сайн бөгөөд бүр усны шумбан орж, усны ургамал цуглуулан иддэг амьтан гэдэг.
3.Монголын жигүүртнээс хамгийн өндөрт нисдэг шувуу ?
Монголын жигүүртнээс хамгийн өндөрт нисдэг шувуу бол Ёл юм.
Ёл нь 7500 м өндөрт нисч чадна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment