Хүний махан идэштэн Яли омог
Хүний махан идэштэн омог аймгийн
хүмүүс төрсөн эцгээ нас барсных нь дараа биеийг нь хувааж иддэг байна.
Ингэснээр эцгийнхээ сүнсийг үр хүүхэд нь болж, эргэн төрнө гэдэгт итгэдэг ажээ.
Өнөөдөр, дэлхий дээрх хамгийн
каннибал үндэстэн нь Индонези улс гэж үздэг бөгөөд хүний махаар хооллодог овог
аймаг дэлхий дээр ердөө гуравхан байдаг нь Яли, Вануату болон Карафаи гурав юм.
Карафаи буюу “Модны хүмүүс”
гэгддэг овог нь хамгийн харгист тооцогддог. Тэд бусад овог аймгийн дайчид,
төөрсөн жуулчдаас гадна өөрсдийн нас барсан ахан дүүсийн махыг иддэг байна. Тэд
оромжоо модон дээр барьдаг учраас (сүүлчийн гурван зураг дээрээс олж хараарай)
“Модны хүмүүс” гэдэг нэр авчээ. Вануату омог нь гэрэл зурагчдыг иддэггүй тул
харьцангуй нөхөрсөгт тооцогддог. Харин Яли омгийн эмэгтэйчүүд идсэн хүн
болгоныхоо тоогоор тасархай хуруунуудыг нь зүүлт болгон хүзүүгээ чимдэг
заншилтай.
Тэд хүний биеийн толгой, хэл, хацар,
эрүүний арьс, тархи, бөөрний, зүрх, алганы мах зэргийг хамгийн амттайд тооцдог
байжээ.
Борнео дахь хүний махаар хооллосон
хамгийн сүүлчийн тохиолдол нь 20 болон 21-р зууны зааг дээр гарсан байна. Тэр
үед Индонезийн эрх баригчид Ява болон Мадураас шилжин ирсэн хүмүүсээс бүрдсэн
арлын оршин суугчдыг колончлохыг оролджээ. Харамсалтай нь эрх баригчдын
даалгаврыг биелүүлэхээр очсон цэргүүд омгийнхны хоол хүнсэнд хэрэглэгдэж
дууссан байна. Мөн Суматра арлын оршин суугчид эцсийн мөч хүртлээ үхэх ялтай
гэмт хэрэгтэн болон цаашид амьдрах найдлагагүй өвгөд хөгшдөөрөө хооллодог
байжээ.
Суматра болон тэр хавийн олон арал
дээрхи хүний махаар хооллох явдал нь “Индонезийн эрх чөлөөний эцэг” төдийгүй
цэргийн удирдагч Сукарно –гийн үйл хэргийн үр дүнд бүрэлдсэн гэж үздэг. Түүнчлэн
Индонезийн Шинэ Гвиней дэхь Ириан Жай арлын нөхцөл байдал ч үүнээс
хамааралтай. Тэндэхийн омгууд хүний маханд шунан дурладаг бөгөөд байж боломгүй
харгис хэрцгий араншинтай байсныг гэрчүүд тэмдэглэсэн байна.
Тэр тусмаа хүний элэг, шодой, хамар, хэл, өгзөг, хөлийн ул, хөх зэргийг хамгийн ихээр амтархан “хүртдэг” байжээ. Шинэ Гвиней арлын дорнод хэсэг дэхь тусгаар тогтносон Папуа улсад харин өнөөг хүртэл оршсоор байгаа хүний махаар хооллодог омог нь цагийн цагт хамгийн энэрэнгүй нь байсаар ирсэн байна.
Тэр тусмаа хүний элэг, шодой, хамар, хэл, өгзөг, хөлийн ул, хөх зэргийг хамгийн ихээр амтархан “хүртдэг” байжээ. Шинэ Гвиней арлын дорнод хэсэг дэхь тусгаар тогтносон Папуа улсад харин өнөөг хүртэл оршсоор байгаа хүний махаар хооллодог омог нь цагийн цагт хамгийн энэрэнгүй нь байсаар ирсэн байна.
Ингээд Яли омгийн талаар товч
танилцуулая.
Яли омог нь Папау Шинэ Гвинейн нэг
жижиг омог юм. Энэхүү омгийг 1961 онд олж нээжээ. Тэд Папаугийн хүн оршин
суудаггүй өндөр уулын бүсэд аж төрдөг байна. Хүн хүрэх боломж тун хэцүү бүс
нутагт аж төрдөг махчин омгийн хожуу нээсэн гэж үздэг.
Яли омгийн түүх
Папау Яли омог нь Шинэ Гвинейн хүний
махаар хооллодог омог аймгуудаас хэрцгий, айдас төрүүлэм омог аж.
Биеийн хэмжээний хувьд давжаа биетэй
бөгөөд насанд хүрсэн эрчүүд нь 150 см-ээс өндөргүй байдаг. Энэ омгийнхон хүний
гавал цуглуулагчид биш бөгөөд дайснуудаа ихээхэн хүндэтгэлтэй үздэг байжээ. Яли
омгийнхон бие биенийдээ төдийлөн зочилдоггүй аж. Тиймээс хөндий бүр нь тус
тусын хэлээр хоорондоо ярилцдаг байна. Дайчин омгийнхон дайснуудынхаа биеийн
тэр бүр идээд байдаггүй, заримдаа хүндэтгэл үзүүлэн цогцосыг нь чандарлан
агаарт хийсгэдэг уламжлалтай. Тэд хэдийгээр зарим зүйлд хэрцгий ч өш хонзонгоор
бус хүнсэндээ хэрэглэхээр хөрш омгууд руугаа дайрах үе ч байна.
Яли омгийн соёл
Яли омгийн соёл
Энэ омгийнхон оромжоо хулсны навч
зэргээр халхалсан урцанд аж төрдөг. Эмэгтэйчүүд болон эрчүүд нь тус тусдаа
амьдардаг байна. Тэд нийтээр байх өөр өөрсдийн тусдаа урц босгон аж төрдөг.
Эрчүүдийн хувьд хулсаар хийсэн
уламжлалт банзал өмсдөг. Түүнчлэн энэ банзал нь урдаа бэлэг эрхтэний хоолой гэх
жимсний модоор хийсэн урт нарийн мод холбосон аж.
Харин эмэгтэйчүүдийн хувьд сүрлээр
хийсэн банзал өмсдөг байна. Сүрлэн банзалын хувьд дан байвал охинд өмсүүлдэг
бөгөөд дөрвөн жил тутамд нэг сүрлэн банзал гадуур нь бүрж, нийтдээ 4 давхар
болвол энэ нь тухайн эмэгтэй нас биед хүрч, гэрлэх боллоо гэсэн дохио аж.